Breakers 34

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 34 – Орц

Алхаар дөшийг цохив.

Аянгат Гэрлийн дөш олон мянган жилийн турш унтаж байв. Тэрбээр сэрэхдээ чангаар архирав.

Шидийн хүч гадагшлах давалгаа үүсч. Агуу Энкидүгийн олон жил унтаж байсан зарц нарыг сэрээснээр уур амьсгал өөрчлөгдөв.

Тэд нүдээ нээж хүндлэл үзүүлэл.

Намгийн арслан заануудын нүд чихийг хуурч байсан оркуудын эгэл шид удаан үйлчилсэнгүй. Намгийн арслан заанууд хий хоосон зүүднээсээ сэрж, захирагдах ёстой эзэндээ захирагдав.

Хамгийн түрүүнд Вандал үүнийг анзаарав.

Түүний гарт байгаа хоёр метал саваанууд оркын ясыг хугалж байлаа. Вандал үүнийг ойлгов. Тэрээр шидтэн биш ч эргэн тойрон өөрчлөгдөж байгааг ухаарав.

Энэ мөчид тулааны талбайн нөхцөл өөрчлөгдөв.

Үүнд ямар нэгэн учир шалтгаан үгүй. Вандал эргэлзэлгүйгээр шаардлагатай арга хэмжээг авлаа.

“Арарарарай”

Нэг Огрэ тулааны улилтаа хийж эргэн тойронд байгаа бүх хүний анхаарлыг татав. Вандал нөхдөө хамгаалснаар танк болов. Тэрээр Улаан аянгат овгийн оркуудыг бяц даран урагшлав.

“Арарарарай”

“Арарарарай”

Вандалын огри дайчид ч адил аашилав. Огри дайчид урагшлан бүхэл хайгуулын армийн байгуулалтыг усгасан. Гэхдээ Вандалын араас явахаас эргэлзсэнгүй.

Улаан аянгат овгийн дайчид гэнэтхэн дайралтанд гайхшран.

Гэхдээ Яакузан инээмсэглэн ар талаас харж байлаа. Вандалын дайралт хамгийн дээд цэгтээ байлаа. Дайчдын байгуулалт тарж бутарсан учир хайгуулын армид илүү хохирол учирна.

Гэхдээ Яакузан буруу боджээ. Намгийн арслан заанууд хайгуулын арми гэхээсээ илүү Улаан Аянгат овгийнхон дээгүүр бяц бяц гишгэж эхлэв. Зарим нэгэн арслан заанууд газар өнхрөн эвхрэн унавал хэд хэдэн оркуудыг алав.

Тээнэгэлзээ хаа сайгүй үүсэв. Улаан Аянгат овгийн цэргийн байгуулалтанд хагархай үүсч эхэллээ.

Вандал огри дайчидийн дайралтыг ашиглан тулааны талбарыг хоёр болгон хуваалаа.

Одоо эгэл жирийн дайчид хүртэл мэдэрлээ. Крисийн хамаг бие цус болсон авч дээшээ тэнгэр уруу харан хэлэв.

“Ханхүү, гүнж хоёр чадчихлаа.”

Крис нөхцөл байдлыг ухаараад чөтгөр лугаа архирав. Тэрээр чонон дүрст болон хувирдаг хүмүүст дохио өгөв.

“Бүшибэрюео”

Зуу гаруй чонон дүрст болон хувирдан хүмүүс бүгдээрээ нэгэн зэрэг архирвал шидийн тусламж хайгуулын армид нөлөөлөн толгой дээр нь харагдлаа.

Энэ шид нь Аянгат Гэрлийн жадны шидийн хүчийг агуулсан билээ.

Шидийн хүч намгийн арслан заануудыд хүрч, хайгуулын армийн хүч, эр зоригийг бадраана. Хайгуулын армид байсан оркууд өөрийн алжаал ядаргаа, айдасаа умартлаа.

Улаан аянгат овгийнхонд харин яг эсрэгээрээ зүйл тохиолдов. Тэдннийг айдас автуулж хөлийг нь чичирхийлүүлж, зэвсгээ ч өргөх хүч чадалгүй болгожээ. Ахлагч нар орилон тушаал өгөх авч бүтэлтэй зүйл нэг ч болсонгүй.

Эр зоригоо алдсан арми хувь хүмүүсийг цуглуулсантай адил. Улаан аянгат овгийнхон айж хулчийж сандаргалдацгаана.

“Бид зугтаах хэрэгтэй.”

Яакузаны хажууд байсан бөө орилов. Шидтэний хувьд намгийн арслан заануудын манагийн урсгалыг уншиж байлаа. Энэ нөхцөл байдал тохиолдол биш. Хэн нэгэн үүнийг санаатайгаар хийсэн болно.

Энэ тулааныг ялж чадахгүй. Тиймээс тэд гайхаж сандарсандаа олигтой ч ухарч чадсангүй. Ганц болж байгаа зүйл гэвэл Улаан аянгат овог мөхөж буй явдал.

Тиймээс тэд бууж өгөх хэрэгтэй. Тэд зугтаах хэрэгтэй. Энэ тулаанд ялагдсан ч хамаагүй.

“Ахлагч аа, бид амьдрах хэрэгтэй. Хэрэв овгийн ахлагч амьдарвал бид дахин сэргэж чадна.”

Яакузан бөөг юу яриад байгааг ойлгож байлаа. Гэхдээ тэрээр зугтааж чадахгүй нь.

Тэрээр тулааны талбайн төв уруу харав. Улаан аянгат овгийн оркуудыг бяц гишгэж байлаа.

“Яа-Кү-Зан”

Бөө нарын бие өөрийн эрхгүй чичирхийллээ. Яакүзан Вандалын нүд уруу ширтэж байлаа. Вандал Яакүзан хоёрын хооронд хэдэн зуун дайчин байх авч энэ тоо юу г ч илэрхийлэхгүй.

“Одоо ингээд дуусгах цаг болсон юм бииш байна?”

Яакузан ёстой аргаггүй инээлээ. Улаан овгийн ахлагч өөрийн их төмөр илдээ өргөв. Өөрийнх нь их төмөр илд бол амьдралынх нь хань гэхэд хилсдэхгүй.

“Овгийн ахлагч аа?”

Яакузан бөөгийн асуултанд хариулсангүй. Вандал мөн галзуу мэтээр орилон урагшилж хоорондын зайг багасгана

&

“Энэ удаа дууслаа.”

ИнГонг санаашран хэлэв. Тэрээр намгийн арслан заануудыг тулалдаж байгааг дөшийн тусламжтайгаар харж байлаа.

Вандал Яакүзаныг алав. Улаан овгийн ахлагч үхлээ. Кайран мөн хэдэн Улаан аянгат овгийн ахлагч нар амьд гарсан ч Яакүзан шиг байр суурийг эзэлж чадахгүй.

Яакүзаны үхэл Улаан Аянгат овгийнхний зүрхийг үхүүлэв. Оркууд тулаанаа орхиж нэг бол бууж өгч, эсвэл зугтаалаа. Гүрвэлэн хүмүүс анхнаасаа гэрээт төлбөртэй цэргүүд байсан. Тэд тулааны талбайгаас хайгаад олдсонгүй.

ИнГонг алхаа доош тавибал Крис оркуудын цусанд будагдан ялалт хэмээн орилов. Түүний нүд дөшөн дээр хэвтэх хоёр хүн уруу чиглэлээ.

“Бид яллаа.”

Фэлисиагийн хамраас цус гарах авч хөхрөн инээв. Кайтлин дөшөн дээр хацраа наан хэлэв.

“Бид яллаа.”

Өөрийн сэтгэл хөдлөлөө илүү дорвитой илэрхийлэх гэсэн боловч өөрөөс нь гарах эрч хүч энэ л байлаа. Үнэнийг хэлэхэд Кайтлин дөшөн дээр хэвтэж байгаа нь өөрийнх нь хүсэл ч биш, хэтэрхий туйлдсандаа тэр.

Фэлисиа арай дээр нөхцөл байдалд байсан учраас нүүрэн дэх цусаа арчин хэллээ.

“Шутра, намгийн арслан заануудыг одоо унтуулсан дээр байх.”

Одоогоор зөвхөн Шутра Аянгат гэрлийн дөшийг, мөн намгийн арслан заануудыг удирдаж чадна. Тэд хайгуулын армид ихээхэн хохирол учруулсан, тиймээс тэднийг унтуулсан нь дээр.

Гэсэн хэдий ч Ин Гонг алхийг дахин өргөсөнгүй.

“Би аль хэдийнээ тэднийг унтуулчихсан. Энэ миний өгсөн сүүлчийн тушаал байсан.”

“За тэгвэл би хэдэн цаг унтаадахья.”

“Юу?”

Хариулахынхаа оронд Фэлисиа Кайтлин уруу харлаа. Кайтлиний мөрөөр хүрэх гэсэн авч мөр нь чиичрхийлж, гараа ч даахгүй байв.

“Хэтэрхий их ядарчээ. Дараа ярилцая. Сайхан амраарай.”

Фэлисиа Кайтлинд хэвэл Фэлисиа ухаан алдан уналаа. Кайтлин Фэлисиагаас Ин Гонг уруу харан хэлэв.

“Намайг уучлаарай.”

Кайтлин ч мөн энэ үгийг хэлээд нүдээ анин унтав.

Намайг уучлаарай.

Ин Гонг чимээгүй үлдэв. Одоо дарамт шахалт үгүй болсон учир биенд нь цугларсан алжаал ядаргаа бүхэл биеийг нь залгин авч, нүд нь анилдав.

‘Сунгалтын дасгал хийгэдэхье

Ингэж бодох Мөчид…

[Таны Level өслөө.]

 

[Таны Level өслөө.]

 

“Юу?”

Ин Гонгийн Level Өсвөл гайхан харав. Цагаан гэрэл өөрийнх нь биеийг бүрхэн авч, тэсвэр тэвчээр хүч чадлыг нь нөхлөө. Саяхан л Аянгат Гэрлийн Дөшнөөс болоод туйлдаж байсан алжаал ядаргаа алга болов.

‘Энэ гавьяаны туршлага юм байхдаа?’

Хуягт баатрын адал явдалд ховор эдлэл эсвэл гавьяа байгуулвал туршлага өгдөг.

“Ашгүй би зүгээр гүйж байгаад Level өслөө.”

Дөш Энкидүгийн өмч бишээ. Энкидү бол зургаан ахмад луугийн нэг. Тиймээс турлшлага өгөх нь хэвийн хэрэг.

Ин Гонг өмнө ялагдсан тулааднаа нэг Level авсан учир Ин Гонг одоо 13 Level хүрсэн. Ингээд ч зогсохгүй.

[Эзлэн түрэмгийлэх Level Өслөө.]

 

“Юу?”

Ин Гонг гайхан өөрийн ур чадварын цонхыг гаргаж ирлээ. Өөрийнх нь Level үнэхээр өссөн байлаа.

[Эзлэн түрэмгийлэх Lv2]

[Хааны тугын дор Lv2]

[Хааны хүлэгт баатрууд Lv1]

Хааны тугын дор ур чадварын Level мөн өслөө. Энэ ямар нөлөө үзүүлэх бол? Илүү хүчтэй болж байгаа юм болвуу? Эсвэл хүчийг нь нэмэгдүүлэх хүмүүсийн тоо өссөн юм болвуу?

Одоо үүнийг туршаад үзэхийг хүсэвч үүнээс илүү чухал ажил бий.

Хааны хүлэг баатрууд  Lv1. Энэ Гол дүрийн баатрын засвартай холбоотой үргэлжид ажиллаж байдаг ур чадвар биш. Энэ Хааны тугын дортой адил идэвхижүүлдэг ур чадвар.

“Нэрий нь харахад… Энэ дуудах чадвар юм байхдаа?”

Түүний урд хүлэгт баатрын гялтганасан дүр зураг урд нь харагдахыг анзаарав.

Хоромхон зуур хий юм  хараад Ин Гонг санаашран дөшийг наллаа. Өөрийнх нь Level Өссөн учир биещийн болон шидийн хүч нь бүгдээрээ нэмэгдлээ. Гэсэн хэдий ч өөрийнх нь оюуны алжаал хэвэндээ үлдсэн. Энэ яг л Хааны тугын дор чадварыг ашигласны дараахтай адил санагдана.

‘Шийтгэл, дуулгавартай байдал, засаглал!’

Энэ өнөөх алтан титэмтэй цагаан үст эмэгтэй байлаа.

Одоо тэрээр түүнийг ердөө хараагүй, бүхий таван мэдрэхүйгээ хуваалцаж байлаа.

Энэ Эзлэн түрэмгийлэхийн Level-ийн нөлөө байж болно.

Энэ эмэгтэй хэн юм болоо? Арай Эзлэн түрэмгийлэл өөрөө юм биш биз?

ТҮүний толгой level Өссөн учир илүү хөнгөн болсон ч удалгүй хүндрэв. Нүд нь анилдаж эхлэв.

Энэ бол түүний хязгаар. Ин Гонг доош болж, Карак уруу харлаа.

“Карак”

“Ханхүү. Та харсан уу? Бид яллаа шүү дээ.”

Карак дээшээ цонх уруу харан хайгуулын армийг харлаа. Ин гонг дөшний урд сууна.

“Гуйя.”

Ингээд тэрээр унаад ухаан алдав. Тэрээр ур чадвараа ашиглахаасаа өмнө унтлаа.

“Юу? Ханхүү? Ханхүү?”

Гайхширсан Карак Ин Гонг уруу ойртох авч Ин Гонг аль хэдийнээ ухаан алдаж намуухан унтана. Сэйра Карак уруу ойртон хэллээ.

“Дайчин Карак, би гүнжид анхаарал тавья. Чи харин нахүү болон хар элфүүдэд анхаарал тавь.”

Дэлиа Катүйн хоёр мөн дөшний хажууд ухаан алдаж унасан байв. КАрак Сэйра хоёр л ухаан алдаагүй.

“Ойлголоо”

Карак ийнхүү хариулан ИнГонгийг тэврэн өргөлөө.

&

Цагаан үст эмэгтэй хөнгөхөн инээмсэглэж байлаа.

Түүний улаан ба цэнхэр нүд Ин Гонгийг харан шивнэв.

“эзлэн түрэмгийлэх хүлэгт баатар, чи миний-”

Эмэгтэй үргэлжүлэн ярьсаар байх боловч дуу хоолой нь хүрсэнгүй. Цагаан үстэй эмэгтэй уруулаа долоон дахин инээмсэглэв.

Цаг хугацаа  нь болоогүй байгаа юм байлгүй дээ.

Харанхуй цагаан эмэгтэйг бүрхэв авлаа.

“Өө, Ханхүү. Та сэргээ юу даа?”

Нүдээ нээсэн даруйдаа Карак дээрээс нь үг хэлэхийг сонсов. Бүх хүний адилаар Ин Гонг суугаад нуухаа арилгав.

“Карак”

“ТА ус ууна уу.”

Карак гараа сунган лонхтой хүйтэн ус авчирлаа. Балга амчихаад асуулт асуулаа.

“Эгч нар яасан бэ?”

“Тэд хамтдаа байгаа.”

Карак шүдээ зуугаад нэг газар уруу заалаа. Кайтлин Фэлисиа хоёр хажуу хажуудаа сууж байлаа.

‘Би түрүүлээд сэрчихэв үү?’

Кайтлиний талаар бодлоо. Хүчирхэг биетэй учир тэрээр түрүүлж сэрэх байх гэж бодогдов.

‘Өө нээрээ, Би Level Өссөн.’

Би Level Өссөн учир биеийн ядаргаа үгүй болсон. Тиймээс би түрүүлээд сэрэх нь аргаггүй юм байна.

‘Ердөө хоёр цаг болжээ’

ИнГонг жижигхэн газрын зургыг хараад Кайтлин Фэлисиа хоёр уруу ойртов. Сэйра хажууд нь сууж байв. Ин Гонгд хэлэв.

“Гүнж нар ядарсан бололтой. Тэдэнд амрах хугацаа өгөх хэрэгтэй.”

“Харанхуйн элфүүдүүнийн нөхцөл байдал адилхан байна. Тэдний амь насанд халгаагүй.”

Карак харанхуй элфүүк уруу заалаа. Карак хэлсэнчилэн тэдний амь насанд халгаагүй ч тэд шаналж байлаа.

Ямартай ч хэн ч амь насаа алдсангүй. Даалгавар биелсэн гэж хэлэхэд хилсдэхгүй.

“Та гарамгай ялалт байгууллаа. Баяр хүргэе.”

Сэйра Ин Гонгийн гавьяа шагналыг үнэллээ. Карак түүн уруу харан даган хэллээ.

“Баяр хүргэе.”

“Та нарт баярлалаа. Энэ Кэйтлин эгч, Фэлисиа эгчийн мөн гавьяа.”

Сэйра хариу болгон инээмсэглэв. Кайтлинийг хэлсэнд ихээхэн баярлав.

Ин Гонг ийнхүү Каракт хандаж хэлэв.

“Чиний ч мөн гавьяа байгаа шүү дээ.”

“Хохо, мэдэж байсан юмуу?”

Карак хөхрөн инээв.

Дэлиа Катүйн хоёр Каракын бүдүүлэг занд дургүйцэрхэв. Гэхдээ Сэйра аль хэдийнээ оркуудад дасчээ. Тэдэнтэй илүү нөхөрсөн харьцах болсон.

“Гүнж нарыг байж байгаад сэрээх учир Ханхүү мөн амрахгүй юу даа.”

Кайтлин Фэлисиа хоёр дахин гурав эсвэл дөрвөн цаг унтах байх. Тиймээс Ин Гонг толгой дохив

“Тийм, нээрээ.. Хүлээгэрэй.”

“Юу?”

Хариулахын оронд Ингонг эргэж харлаа. Аянгат Гэрлийн Дөш алга болвол ард нь хаалга байлаа.

‘Наадах газар чинь балгас.’

Энэ балгас Энкидү луутай холбоотой өрөө. Энд тоглоом тоглоод ирж байхад ямар нэгэн өрөөнд өөрчлөлт гарч байгаагүй.

Балгасыг нээн илрүүлэх хэрэгтэй юм байхдаа.

Энэ мэдээж энгийн хялбар арга биш. Дотор нь хүчтэй харуулууд, олон төрлийн урхи бий.

‘Би захирагч байвал яадаг бол?’

Энэ агуй дөшийг хамгаалахаар бүтээгдсэн. Харин Ин Гонг одоо дөшийг удирдаж абйгаа.

“Карак, үүргэвчээ үүрээд намайг дагаад яв”

“Юу? Ханхүү?”

ИнГонг Каракад хариулалгүй босов. Тэрээр тавцангийн цаана байх хаалгыг харна.

 

 



Өмнөх хэсэг

Дараагийн


 

1 thoughts on “Breakers 34

Хариу үлдээх

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.