Чөтгөр бурхдын домгууд 217

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 217 – Холбоотны ахлагчийн албан тушаал

Хагархай үүссэн боловч өндөг хагарсангүй. Хачирхалтай эргэлдэх хуйлраа өндөг дотор хуулийн хүчийг тасралтгүйгээр сорж авах нь эцэс төгсгөл үгүйг санагдуулна.

Не Ли эргэн тойрон дахь хуулийн хүч хуурай хатаж гандсан болохыг анзаарлаа. Гэхдээ энэ хангалттай биш. Өндөг удалгүй биен дотор байсан хуулийн хүчийг сорж эхэллээ. Үүнийг анзаараад Не Ли яаравчлан өөрийнхөө хуулийн хүчийг эргүүлэн татав.

“Чиний хуулийн хүч энэ өндгийг хагалахад хангалттай биш байна.” Ю Ян толгой сэгсрэн хэллээ. Хагараагүй өндөг ийм их хуулийн хүч сорж байна. Бүр хангалтгүй байна шүү. Энэ өндөг эгэл жирийн өндөг биш.

Өндөг хагараагүй ч Не Ли дотор байгаа зүрхний цохилтыг нь сонслоо. Хуулийн хүч өндгөнд орвол дотор байх амьтны зүрхний цохилт улам хүчтэй болсон. Энэ нь Не Литэй улам дотно холбоог үүсгэлээ.

Энэ хүчээ оруулахаа азнах хэрэгтэй юм шиг байна. Өндгөнд хүчээ нэг дор өгнө гэдэг амаргүй ажил.

Ю Ян хангалттай хуулийн хүчийг Ю Ян өгч чадах ч гэсэн зөвхөн өөрөө үүнийгээ өндөгнөөс нь гаргана гэдэгт бат итгэлтэй боллоо. Эцсийн эцэст зөвхөн өөрийнх нь хүч энэ амьтантай  өөрийг нь холбоно.

Не Ли энэ өндөгний хээг судалж байлаа. Е Ян дээр нь нисч байгаад Не Лигийн мөрөн дээр суув.

“Өвөг дээдэс Е Ян, ямар нэгэн зүйл болоо юу? Би таныг харалгүй удлаа.” Не Ли Е Ян уруу харан хэллээ. “Чамайг байхгүй хооронд Яруу алдрын хот мөхөхөө шахлаа.”

“Би Вугүй овгийг Яруу алдрын хот уруу дайрахад холоос харж байсан юм. Вугүй овгийнхон Яруу алдрын хотынхонд юу ч хийж чадахгүй. Би Доод ертөнц уруу явж байхдаа сайн мэдээ дууллаа. Не Ли ямар мэдээг чи мэдмээр байна уу?” Е Ян албаар асуулаа.

“Ямар мэдээ юм бэ?” Не Ли асуув.

“Бидэнд хурдан хэлээ. Хэн ч чам шиг зүгээр суухгүй банйа шүү.” Ю Ян хөмсгөө зангидан хэллээ.

“Залуу авхай. Бусад хүмүүс үг хэлж байхад тэвчээртэй хүлээнэ үү. Би ямартай ч хэдэн мянган жил амьдарсан юм шүү. Ахмад хүмүүсийг хүндлэх хэрэгтэйг мэдэхгүй юу?” Е Ян хэллээ. Ю Ян уруу харвал жижигхэн охины юу нь болохгүй байгааг мэдэхгүй балйаа. Залуу авхай өөрийг нь хүндлэхгүй байвал тэсч чадахгүй юм шүү. “ НЕ Ли энэ авхайг хаанаас барьцаалаад авчирсан юм бэ?”

Е Яны үгийг сонсоод Не Лигийн царай хувирав. Ю Яны одоогийн царайны хувиралыг харвал болохоо больж байгааг анзаарлаа. Хурдхан залруулга хийв. “Өвөг дээдэс Е Ян би танилцуулахаа мартчихлаа. Энэ бол Е Ян бурхан. Түүний Тэнгэрлэг оч бутарч бие нь устсан. Тэрээр өөрийн тэнгэрлэг биеийн нэгээхэн хэсгийг сэргээгээд одоогоор Домгын зэрэглэлд байгааю м. Тэр Сүнслэг бурхан байсан юм. Домгын зэрэглэлээс ч илүү. Бас нэг зүйлийг хэлэхээ мартчихаж. Ю Ян хэдэн арван мянган жил амьдарсан юм.”

“Кү Кү.” Е Ян банталтайгаар ханиалгаж Не Ли уруу харав. “Надад түрүүхэн хэлэхгүй дээ.”

Хэдэн мянган жил гэдэг хэдэн арван мянган жил амьдарсан хүний хувьд юу ч биш. Нялх хүүхдээс ялгаагүй. Гэтэл энэхүү бурханыг залуу авхай гэж дуудсанаар ихээхэн бантав. Не Лиг яаж  Сүнслэг бурхан барьцаалаад авчирсанийг үнэхээр гайхаад олохгүй нь.

Сүнслэг бурхадын хувьд Е Ян тэдний талаар их зүйлсийг мэдэхгүй. Тэд зөвхөн түүх үлгэр домгуудад гарч байсан. Тэднийг бодит эсвэл хуурач гэдгийг мэдэхгүй. Гэхдээ Яруу алдрын хот Тэнгэрлэг очын хэлтэрхийтэй ба энэ машид хүчтэй эрдэнэс гэдгийг л мэднэ.

“Хурдал, хурдан хэлээч.” Ю Ян гараа савчин асуув. Е Ян хэн нь настай вэ гэдэг дээр маргалдах сонирхол алга.

Е Ян нухацтай болгож хэлэв. “Доод Ертөнцийн эзэн сурагч авахаар бэлтгэж байна. Тэрхүү сурагч Доод Ертөнцийн эзэн болох боломжтой. Олон гэр бүлийн Хагас бурхад хүчтэнгүүд үүний төлөө тэмцэлдэж байна. Вугүй овгийн хагас хүчтэнгүүд ч мөн адил. Тиймээс хагас жилийн хугацаанд Вугүй овог Яруу алдрын хотыг дахин залхаахгүй гэсэн үг. Эцсийн эцэст Яруу алдрын хоттой харьцуулвал Доод Ертөнцийн эзэн болно гэдэг үлэмж том асуудал.”

“Доод Ертөнцийг өвлөн авнаа.?” Не Ли хөмсгөө зангидан хэсэг зуур бодсноо хэлэв. “Доод ертөнцийн эзний сурагч яаж болдог юм бэ?”

“Миний сонч байснаар хүн Есөн давхаргад үхлийн нутагт орж Доод ертөнцийн эзэнтэй уулзах ёстой гэж сонссон юм байна.” Е Ян хэллээ. “Бүхэл Доод ертөнцөд хар алтан зэрэглэлээс дээш хүмүүс Есөн давхаргад Үхлийн нутаг уруу явж дуулдсан. Энд Харанхуйн бүлгэмийн Чөтгөрийн ноён ба Лонг Ша хоёр багтаж буй.”

Харанхуйн бүлгэмийн Чөтгөрийн ноён хүртэл Есөн давхаргад үхлийн нутаг уруу явж байгаа хэрэг үү?” Энэ нь тэдний байр суурь ямар чухал вэ гэдгийг харуулж байна.

“Хамгийн доод шалгуур нь Хар Алтан зэрэглэл юм бол үздэг хэрэг ээ.” Не Ли хэсэг зуур бодоод хэлэв.

Е Ян Не Ли уруу ахран хэллээ. “Не Ли жаалаа, чи үнэхээр явах гэж байна уу?”

“Энэ мэдээг ийм учраас хэлээгүй юм уу?” Не Ли нүдээ эргэлдүүлэн Е Ян уруу харав. Тэрээр хэсэг зуур бодож байлаа. Доод Ертөнцийн эзэн ямар ч хүчтэй байсан ч гэсэн боломжийг ашиглана гэдэг үргэлж зөв.

Не Лиг хараад Е Ян банталтайгаар инээмсэглэн хэллээ. “Доод ертөнцийн эзэн сурагч авч байгаа учраас хамгийн хүчтэйг нь бус хамгийн өндөр ур чадвартайг нь авах байх. Ийм учраас би чамайг бодсон. Чи Доод ертөнцийн эзний сурагч болчих юм бол Яруу алдрын хотод хэн санаархаж чадах билээ?”

Е Яны үгийг сонсоод Не ли толгой дохив.

Ю Ян бодолдоо автав. Доод ертөнцийн эзэн нууцлаг Сүнслэг бурхан ч гэсэн түүний талаар мэдэх мэдээлэл тун ховор. Гэхдээ нэг зүйл нь тодорхой гэвэл тэрээр хүн төрөлхтний төлөө нэгэн удаа Чөтгөрийн араатны зүйлийн эсрэг тулалдсан.

“Не Ли. Би чамтай хамт Есөн давхаргат үхлийн нутаг уруу явья.” Ю Ян хэллээ.

Бурхан Ю Янтай хамтаар аялавал илүү аюулгүй байх.

Не Ли шийдвэр гаргаад Есөн давхаргат үхлийн хөндийд хэнтэй явахаа бодов. Хамгийн түрүүнд цуг явах хүн Дүан Жиан байлаа. Дүан Жианы бие байгаа аучраас ямар ч аюултай үед Дүан Жиан өөрийгөө хамгаалж чадна. Харин Бусдын хувьд тэднийг дагуулаад явах эсэхдээ итгэлгүй байлаа.

НЕ Ли Дүан Жианыг дуудав.

“Дүан Жиан, Есөн давхаргат үхлийн хөндийд надтай цуг явах уу?” Не Ли Дүан Жиан уруу харан асуув.

Дүан Жиан нэг өвдөг дээрээ сөгдөн хэлэв. “Эзэн хаашаа явна уу, Дүан Жиан миний бие дагаж явах болно. Харин Дүан Жианд нэгэн хүсэлт байна.”

“Бос бос. Хүсэлт чинь юу юм бэ?”

“Есөн давхаргат үхлийн хөндий явахаас өмнө би өөрийн биеээр Сиконг Игийн толгойг авмаар байна.” ДҮан Жианы нүдэнд хүйт даагаад явчихлаа. Өшөө хонзонгоо авж чадах л аваас ирээдүйд хаашаа тулалдах нь өөрт нь хамаагүй болно.

Не Ли хэсэг зуур бодов. Сиконг И Домгын зэрэглэл хэдий ч Дүан Жианы хүчээр Сиконг Иг алах нь боломжгүй зүйл биш. Буцаад Хавцлын Шорон ертөнц уруу орох нь олон өдрийн ажил биш. Тиймээс тэрээр хөмсгөө зангидаад хэлэв. “Тийм бол би чамайг Хавцлын шорон ертөнц уруу дагаад явья”

Сүйтэй холбоотой ажлын хувьд Не Ли, Е Зиюун хоёр цуг хөнжилд орж болохгүй. Тиймээс Не Ли хүлэгдэж баригдаад байх зүйлгүй.

“Баярлалаа, эзэн.” Дүан Жиан баярлан харав. Тэрээр энэ өдрийг хэтэрхий удаан хүлээсэн. Эцэг эх нь алагдах тэр мөчөөс л өшөө авч байна хэмээн мөрөөдөж байсан.

Хавцлын шорон ертөнц.

Мөнгөн Далавчит гэр бүл Не Ли болон бусдын ачаар мөхөж сүйрсэн. Мөнгөн Далавчит Гэр бүлийнхэн бусад гэр бүлд дарамтлуулж байлаа. Бусад гэр бүлийнхэн Мөнгөн Далавчит гэр бүлийг дахин сэргэл авахгүй гэж бодож байтал Сиконг Игийн сүнсний хөгжил дээшилжээ.

Сиконг И ч мөн бусад ХОлбоотнуудтай уулзаж Холбоотны ахлагчийг сонгох гэж байлаа.

Сиконг И юу төлөвлөж байгааг мэдэхгүй ч бүх овгийн ахлагч нар ирцгээсэн байлаа.

Далавчит Мөнгөн гэр бүлийнхэн Алт болон Хар алтан зэрэглэлийн хүчтэнгүүдээ стандарт дуулга өмсгүүлжээ. Сиконг И болон Сиконг Хогю нар голд одууд мэт сууцгаана.

Сиконг Игийн царай хувхай цагаан байсан ч нүдэнд нь алах санаа цацарна.

“Ааваа, таны шарх…”

Сиконг И хэлэв. “Би Мөнгөн Далавчит овгийн нууц техникийг ашигласан. Миний сүнсний хүч өссөн ч удаан амьдрах хугацаа үлдсэнгүй. Удаандаа би жил л тэснэ. Хонгюу аав нь Холбоотны ахлагчийн байр суурийг чамд үлдээе. Харин энэ хөгшин эрсийг дарах үүрэг чамд үлдлээ шүү. Тэднийг Шоронгийн хүчний үрэл уулгана. Ингэснээр манай Мөнгөн Далавчит гэр бүл дахин зуун жил тогтнох байх. Аав нь чамд ингэж л туслая. Бусдаар өөртөө найдаарай.”

“Ааваа…” Сиконг Хонгю нүдэнд нулимс тогтов.

“Битгий уйл. Аавын охин минь чи яахан уйлж болох билээ? Сиконг И би насаараа хүний амь бүрэлгэж өшөө авалт, үзэн ядалт сэлэмний ирэнд минь хүрсэн. Хэрэв ирээдүйд тамд унах юм бол би сүнс болон үхэшгүй мөнхийн амьтдыг алах болнно.” Сиконг И нүд туйлшрав.

“Мэдлээ.” Сиконг Хонгю нулимсаа арчин хэллээ.

Тэнгэрлэг Галын овог, Үнсэн Чонын гэр бүл  болон бусад хүчирхэг овгийнхон иржээ. ОЛон овгийн ахлагч нар бахархалтай аргаггүй зогсож байлаа.

Арван гурван Домгын зэрэглэлын дайчидтай гэр бүлээс Мөнгөн Далавчит гэр бүл, Ариун Галт гэр бүлийнхэн мөн Үнсэн чонын гэр бүлийнхэн бий. Бусад гэр бүлийн хувьд тэдэнд ердөө 5-одтой Хар алтан зэрэглэлийн хүчтэнгүүд бий.

Тэнгэрлэг Галын Гэр бүлийн Ли Сяо хүйтнээр хэлэв. “Сиконг И бид бүхэн чамайг энд ямар зорилгоор дуудсаныг мэднэ шүү. Гэхдээ танай Мөнгөн Далавчит гэр бүийн одоогийн нөхцөл байдлаар биднийг дуудах нь арай бардам бус уу?”

Ли Сяо уул мэт зогсоно. Энд байгаа хүн бүхэнд дарамт учруулж байлаа. Ли Сяо хажууд байгаа залууг Ли Хэн гэдэг. Тэрээр Не Лид хутга зарсан хүн билээ.

“Ли Сяо, Мо Я, та нар бүгдээрээ надтай адил. Домгын зэрэглэлийнх. Танай гэр бүлүүд манайхтай ойр байгаагүй. Гэхдээ хэдэн жилийн дараа Хавцлын шоронгийн уур маьсгал муудаж байна. Бид арван гурван гэр бүл ишнэ Холбоотны тэргүүнийг сонгож Хавцлын шоронгоос гарах хэрэгтэй байна.” Сиконг И шулуухан хэлэв”

“Тоглоод байлгүй хэл. Сиконг И гарах арга байгаа юмуу?” Мо Я хүйтнээр хэлэв.

“Байгаа. Та нар намайг Холбоотноо болгоход би та нарыг бүгдэнг Хавцлын шорон Ертөнцөөс гаргая.” Сиконг И нүдээ нээх хэлэв. “Би Хавцлын ертөнцөөс гаргах шилжилтийн байгуулалт олсон түүнчлэн түүнийг ажиллуулах Гэрэлт чулуунууд ч бий.”



Өмнөх хэсэг

Дараагийн

1 thoughts on “Чөтгөр бурхдын домгууд 217

Хариу үлдээх

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.