Үйлчилгээний нөхцөл

1. Нөхцөл 

Azure Novels сайтад зочилсноор та манай сайтын Үйлчилгээний нөхцөл, Монгол улсын хууль дүрмэнд захирагдана. Та дээрх хууль, дүрмийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол манай сайтад хандахаас зайлсхийнэ үү.

2. Унших эрх

Azure Novels сайтад зочилсноор та манай сайтад байгаа мэдээллийг түр унших эрх үүсч байгаа ба ашиг олох зорилгоор контентийг ашиглаж болохгүй. Энэхүү унших эрхийн дор та мэдээллийг өөрийн нэр дээр болгох, эзэмшихийг хориглоно.

Унших эрхийн дор та дараах зүйлсийг хийхийг хориглоно.

  • Сайтын мэдээлэл, зохиолуудыг хуулбарлах, сайжруулах
  • Ашгийн зорилгоор хэвлэх, зарж борлуулах.
  • Оюуны өмчийг арилган бусдад тараан түгээх.
  • Зохиолуудыг бусад серверт түгээх

3. Оюуны өмч

Azure Novels сайт нь дээр гарч буй зохиолуудын нэр, дүр, зураг, агуулгыг эзэмшдэггүй ба зохиолууд зохиогчийн эрхийн дагуу зохиогч нарт харьяалагдана.

Azure Novels ашгийн бус, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн уран зохиолын сайт ба Монгол улсын оюуны өмчийн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах болно.

4. Үйл ажиллагаа

Үйлчилгээний нөхцлийг Azure Novels урьдчилан анхааралгүйгээр өөрчилж болно.

Azure Novels дотор байгаа агуулга дутуу, алдаатай байж болно. Энэхүү алдаатай агуулгыг бид дахин засварлах, устгах бүрэн эрхтэй.

5. Ивээн тэтгэх

Azure Novels албан ёсны дэмжлэгийг орчуулагч бүрийн эзэмшлийн банкны дансанд хийж болно.

Ивээн тэтгэснээр Орчуулагч зохиолын нэмэлт нэг хэсгийг 5000₮-өөр орчуулан хүргэх үүрэгтэй.

Долоо хоногийн хуримтлагдсан нэмэлт хэсгүүд хэтэрхий олон болсон тохиолдолд орчуулагч нийтэд зарлан дараагийн долоо хоног уруу шилжүүлэх эрхтэй

Орчуулагч нь нэг хэсэг дээр давхардуулан ивээн тэтгэлэг авах хориотой бөгөөд уншигч хүсвэл ивээн тэтгэсэн гэдэг нэрээ нийтэд зарлах эрхтэй.

Мөнгөө шилжүүлсэн тохиолдолд манай Фэйсбүүк хуудсанд хандан мэдэгдсэнээр орчуулагч бид танд хариу нэн даруй өгөх болно.

6. Холбоо барих

Azure Novels санал хүсэлтээ манай Фэйсбүүк хуудсанд  хандан илгээж болно.