Сүүдрийн булхай- Хэсэг 1

Дараагийн хэсэг

Хэсэг 1

Чиний орчлонд тоос хөдөлгөж буй шалтгаан чинь юу вэ ? Үнэхээр амьд явж алтан аяганаас ус уухыг хүсэж байна уу ?

Давчуухан халуу дүүгэх өрөөнд Ли Юунми компютероо асаах агшинд энэхүү үгс дэлгэцэн дээр гарч ирэв.

“Хөөх…”

Энэ чинь өнөөх “Хүн төрөлхтний бараан тал” тоглоомны маркетинг-д ашиглагдаж байсан арга уу даа ? Хар мянган хүн энд чинь тархиа угаалгасан. Одоо үед ямар тэнэг нь хүмүүсийн анхаарлыг татах гэж ийм арга ашигладаг байна аа ?

Ли Юунму үүнд тийм ч гэж хариулсан бай, үгүй ч гэсэн бай үр дүн нь ижил, хэн нэгний ямар нэгэн арга мэхэнд унаад л төгсөнө гэдгийг сайн мэдэж байв.

Магадгүй дэлгэцэн дээр ямар нэгэн тоглоомны сурталчилгаа гарч ирэх эсвэл бүр компютер вирустэж эвдэрж ч магадгүй л юм.

Юу юунаас илүүтэйгээр тэр үед уйтгар гуниг Ли Юунмуг бүчин авчихаад байжээ. Түүнд амьдралын утга учир, амьд явна гэж яг үнэндээ юу гэсэн үг болох зэргийн тухай мэдэх ямар ч сонирхол байсангүй. Жам ёсоороо хүн төрдгөөрөө төрөхөд, түүнд амьдралын утга учрын тухай мэдэх ямар ч шаардлага үгүй.

Ний нуугүй хэлэхэд түүний гэр бүл, ген, орчин, эд хөрөнгө зэрэг нь түүнийг ертөнцөд анх мэндэлсэн мөчөөс эхлэн “энгийн” гэдгээс өөр тодотгол зүүгээгүй.

Үнэхээр ямар нэгэн гайхамшиг л тохиолдохгүй юм бол түүний дараагийн үр удам, ач гуч нь ч мөн энгийн хэмээн цоллуулах байсан биз!

“Та үнэхээр их хөдөлмөрсөн учраас, тоглоом тоглоцгооё”

Хэдийгээр Ли Юунму хууртах нь тэнэг зүйл гэдгийг мэдэж байсан хэдий ч …. үнэхээр их уйдсан байсан тул түүн дээр дарж орхив. Тэгтэл дэлгэцэн дэхь зүйл өөрчлөгдлөө.

[Бусдаас давамгайлах чадварыг эзэмшмээр байна уу ? Амьдралын жинхэнэ мөн чанарыг ухаарахыг хүсэж байна уу ? Сансар огторгуйн оргилд нь зогсохыг хүсэж байна уу ? Хэрвээ хүсэж байгаа бол холбоо тогтоохын тулд өөрийн цуснаасаа дусаана уу…]

Түүний хуучны, ямбий, жижигхэн чанга яригч шаардангуй хоолойгоор ийнхүү хэлсний дараа Ли Юунмугийн хөх инээд нь хүрэв.

“Ямар худалч новш нь надаар тоглоод байнаа, намайг усан тэнэг гэж бодсон юм байхдаа ?”

Гэтэл яагаад ч юм Ли Юунмугийн сэтгэл хөдлөв.

“Сонирхолтой л юм, үнэхээр сэтгэсэн байна. Хэн нэгэн нь үнэхээр алиалж чадаж байна. Гэхдээ л ямар тэнэг нь хуруугаа зүсээд цусыг нь дэлгэцэндээ нялаад байж байна гэж ?”

Гэвч түүний хийсэн дараагийн үйлдэл нь түүний хэр их “завгүй” байсныг илтгэх мэт. Тэр өгзгөөрөө өргөсөн дээр суусан ч тоохооргүй тийм л зав чөлөөтэй байлаа.

Тэрээр томоогүйхэн инээд алдаад эрхий хурууныхаа дөнгөж аниж буй шархаа ангайлгав. Өглөө жимс хэрчиж байгаад огтолсон жижигхэн шарх нь тавлаж ч амжаагүй байж.

Мань эр юу ч бодолгүйгээр шархтай хуруугаараа дэлгэцэнд харагдах сонин дүрсэн дээр дарж орхив. Тэгтэл дэлгэц нэлэнхүйдээ анивчин алт мэт гялалзаж эхлэв.

[Баяр хүргэе, Та амжилттайгаар Дээд Сүүдрийн Булхай системтэй холбогдлоо. Одоогоор энэхүү системд холбогдсон цорын ганц хүн бол та.]

[Динг, дэлхийн мэдээлэл болон системийн мэдээллийн хооронд асар том ялгаа буйг илрүүллээ. Систем газрын зургаар хангаж чадахгүй учир жинхэнэ ертөнцийн газрын зураг болон мэдээллүүдийг ашиглах болно.]

[Ид шидийн Араатны Гүн хавцал, Барбарианы шар агуй, Чөтгөрийн сүнсний цооног, Есөн Лууны толгод, Гүн Барын хавцал, Саран гэрэлт хот, Шулмын эрхшээлт сүм, Тамын хориот бүс, Диваажины онгон газар, Эртний зам, Диваажины илдэт довцог…гэх мэт, газрын мэдээллүүд бүгд устгагдсан тул, систем одоогийн ертөнцийн мэдээлэлд суурилан шинэ газрын зургын мэдээллийг оруулах болно….Хүлээцтэй байна уу.]

“Юу?”

Ли Юунму бага зэрэг цочирджээ. Дээд Сүүдрийн Булхайн систем гэж юу юм бол ? Ямар новш нь вэ ? Энэ яг л тоглоомонд булхайцаж түвшин нэмдэг программ шиг санагдаж байна.

Одоо үед ямар нь өөрийн түвшинг л дээшлүүлдэг хуучны тоглоом тоглоно гэж ? Хэрвээ түүний санхүүгийн байдал арай гайгүй байсан бол тэр Хэмжээст дуулга худалдаж аваад хуурмаг ертөнцөд цагаа өнгөрүүлэх байсан биз.

Нээрээ энэ эвдэрхий компютер харанхуйн эринд хийгдсэн эд байх боломжтой болов уу ? Ийнхүү бодсоны дараа түүний зүрхэнд баяр хөөр булгилах шиг боллоо. Ли энэхүү эдийг өчигдөрхөн “Эртний эдлэлийн гудамж”-аас худалдаж авчээ. Маш хуучны эд байсан болохоор ердөө л 13-н Дөрөвдэхь Хэмжээстийн зоосны үнэтэй байж.

Гэхдээ л хэдийгээр хуучны зүйл мэт харагдаж байгаа ч, үнэн хэрэгтээ хэн нэгний хийсэн дуураймал ч байж болохыг Ли Юунму сайн мэдэж байв. Ямартай ч энэ үнэхээр л Харанхуйн эрний зүйл юм бол яагаад хэдхэн Дөрөвдэхь хэмжээстийн зоосоор зарагдана гэж ?

Жинхэнэ харанхуйн эриний компютерийн үнэ Тавдахь хэмжээстийн зоосноос эхэлдэг бөгөөд, түүн шиг энгийн нэгэнд Тавдахь хэмжээстийн зоос хэрхэн олдох билээ ?

Хэдэн хормын дараа ‘динг’ хэмээн дохио дамжуулж буй мэт чимээ системээс гарсан нь Лиг нухацтай болгов:

[Систем шинэчлэгдлээ. Сүүдрийн булхайг ашиглаж түвшингээ ихэсгэхийг хүсэж байна уу ?]

“Тиймээ.”

Лигийн сэтгэл ихэд хөдлөнгүй юу болохыг нь хүлээлээ. Дараа нь сургуулилтын байршлын мэдээллийг оруулах товчийг дарав.

[Та өндөр түвшний бүс болох “Нууц Нутгын бүс”-ийг сургуулилтын байршлаар сонголоо. Өндөр түвшний бүсийг сонгосон учир таны доогуур түвшинтэйгээс шалтгаалан эрсдэл учирч болзошгүй. Тиймээс систем таныг доогуур түвшний бүс “Цэцэрлэгийн бүс”-ийг сургуулилтын газраар сонгохыг санал болгож байна. Зөвшөөрч байна уу ?]

Компютер дахин дохио өгөн дуугарсны дараа Ли Юунму үнэхээр мэгдэв. Учир нь энэхүү булхайн газрын зураг үнэхээр хүний аминд халтай мэт санагджээ. Эхнээсээ л надаар тоглосон юм болов уу ? Надаар тоглож байгаа л байж таараа!

“Цэцэрлэгийн бүс ?”

Юу юм болоо ? Тэнд нь арай мангас байгаа юм биш биз ? Өөрийнхөө хүслээр сонгож чадаагүйдээ харамсангуй бататгах товч дээр дарлаа.

[Дээд Сүүдэр идэвхжсэн, сургуулилтын газар “Цэцэрлэгийн Бүс”, бэлтгэлийн мангасны төрөл—-Нэгдүгээр түвшний Шоргоолж, Нэгдүгээр түвшний Нохой бөөс, Хоёрдугаар түвшний Цох, Гуравдугаар түвшний Төөлүүр хорхой, Гуравдугаар түвшний дэнгийн эрвээхий, Гуравдугаар түвшний балт зөгий, Гуравдугаар түвшний эрвээхий, Тавдугаар түвшний аалз. Анхааруулга: Мутант болон хэмжээстийн шавжнуудаас аль болох хол бай….]

*Ткк*

Ли Юунму дэлгэцэн дээр гарч ирсэн анхааруулга руу харлаа.

“Энэ, энэ чинь өнөөх харанхуйн эриний хөгшдийн тоглоом уу даа ? Мангасууд нь дандаа шоргоолж, зөгий гэх мэт шавж байдаг ?”

Тэр мөчид Ли Юунму Харанхуйн эриний хөгшчүүчдийн өмнөөс гашуудах сэтгэл төрөв, тэдний зугаа цэнгэлийг хангах зүйлсийн чанар сэтгэл зовним юм.

Гэнэтхэн түүнийг хэн нэгэн ажиглаад байгаа нь мэдрэгдэн айдас төрөхүйд түүний сүүдэр нь амьд болчихсон байлаа.

Амьд болох ?

Тийм ээ, гэрлээс үүдэн үүссэн сүүдэр гэнэтхэн амьд болчихож, тэгээд нэг сантиметрийн хэмжээтэй болон агшсан байна. Ли Юунмугийн цочирдсон харцан дор, өчүүхэн сүүдэр аажуухан хурдаа нэмэн алхаллаа….

*Сүнннн*

Тэгээд унтлагын өрөөнөөс хормын зуур гаран, өрөөн дундуур саадгүй өнгөрч үүдний өрөөнд оччихсон байв. 36 давхар барилгаас шатаар уруудан буун, хамгийн доод давхрын цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгт ирчихээд өвсөн дунд шурган оров. Түүнийг мангасуудыг хайж эхлэх агшинд олон олон дүрүүд компютерийн дэлгэцэнд харагдав.

[Автоматаар булхайн газрын зураг луу нэвтэрлээ….Автоматаар мангасуудыг хайж эхэллээ…Нэгдүгээр түвшний шоргоолжийг оллоо…..Супер Сүүдрийн Мангас агнах горим, холбогдлоо….]

Яг энэ мөчид, Ли Юунму өөрийгөө амьд гэж хэлэхэд хэцүү боллоо.

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.